Мэжик Жонсон ерөнхийлөгч болов

390

“Лос Анжелес Лейкерс”-ийн эзэн, хатагтай Жинни Басс удирдлагынхаа багт шинэчлэл хийж, домогт Мэжик Жонсоныг багийнхаа ерөнхийлөгчөөр томилсон байна. “Нуур”-ынхны ерөнхий менежер Митч Капчак ажлаасаа чөлөөлөгджээ. Мөн хувьцаа эзэмшигч, дэд ерөнхийлөгч Жим Басс ч мөн ажлаа өгөхөөр болсон гэнэ. “Сакраменто Кингз”-ийн төвийн тоглогч ДеМаркус Казинсыг өөрийн болгож чадалгүй “Шинэ Орлеан”-чуудад алдсан нь энэ хоёр эрхмийг ажлаасаа хагацахад хүргэсэн бололтой. Багтаа оддыг авчирч чадахгүй байгаа ахынхаа ээлжит бүтэлгүйтлийг Жинни тэсвэрлэлгүй шинэчлэл хийхээр шийджээ.