Дуучин Мадонна саяхан Малави улсаас ихэр охин үрчилж авсан аж. Тэгвэл одоо өргөмөл хүүхдүүдийнх нь аав асуудал үүсгэжээ. Мадоннагийн өргөж авсан ихэр охидын эцэг шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа гэнэ. Мань хүн охидыг нь түр зуур авна гэж боджээ. Өөрийнх нь хэлснээр бол, Мадонна охидыг нь өсгөөд өөрт нь буцааж өгнө хэмээн бодсон аж.
Охидын эцэг “Мадонна тэднийг бүрмөсөн авсан гэж үү? Эстер, Стелла охидыг маань АНУ-ын нэгэн чинээлэг эмэгтэйд түр асрамжид өгч байгаа гэж надад хэлсэн. Тэр эмэгтэй тэдэнд сайн боловсрол олгосны дараа охид над дээр эргэн ирж, цугтаа амьдран, гэр бүлдээ тусална гэж бодсон. Тэгсэн одоо та бүхэн охидыг маань бүрмөсөн авчихсан гэж хэлж байна. Үүнтэй би эвлэрэхгүй. Би тэдний эцэг. Хэзээд тийм байх болно” гэж хэлжээ.
Малави Улсын засаг захиргаа энэ талаар юу гэж бодож байгаа нь тодорхойгүй хэвээр байна. Тус улсын шүүх Мадоннад дээрх охидыг үрчилж авахыг зөвшөөрсөн билээ.

Эх сурвалж http://www.info.mn