М-Си-Эс Кока-Кола Компани “ОНЫ ОНЦЛОХ АЖ АХУЙН НЭГЖ”-ээр шалгарлаа

549

МҮХАҮТанхимаас 20 дахь жилдээ Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулж байгаа шилдэг аж ахуй нэгжийг шалгаруулан өргөмжилдөг “ENTREPRENEUR-2016” арга хэмжээ өнгөрсөн 12-р сард болж, 2017 оны       2-р сарын 3-нд Оны онцлох аж ахуй нэгжүүдийн туг өргөх ёслол болж өнгөрлөө.

Тус арга хэмжээн дээр М-Си-Эс Кока-Кола компани “ОНЫ ОНЦЛОХ АЖ АХУЙ НЭГЖ”, ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛИЙН МЕНЕЖМЕНТ НЭВТРҮҮЛЭГЧ “GREENPRENEUR-2016” шагналуудыг гардан авч МҮХАҮТанхимын үүдэнд тугаа ёслол төгөлдөр мандууллаа.

М-Си-Эс Кока-Кола компани нь 2002 оноос эхлэн үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд одоогийн байдлаар Кока-Кола, Фанта, Спрайт, Минут майд, Бонакуа зэрэг 17 брэндийн 120 төрлийн бүтээгдэхүүн дотооддоо үйлдвэрлэж мөн лаазтай, тетрапак савалгаатай бүтээгдэхүүнүүдийг импортоор оруулж ирдэг.

2016 онд М-Си-Эс Кока-Кола компани:

  • Улсын төсөвт 26,3 тэрбум төгрөгийн татвар төвлөрүүлсэн
  • Минут майд, Бонакуа, Швепс брэндийн 5 төрлийн бүтээгдэхүүнийг зах зээлд нэвтрүүлсэн
  • Хүүхэд залуусын чөлөөт цагаа тав тухтай орчинд зөв боловсон өнгөрөөхөд зориулсан Happiness center шинэчлэгдэн, байршлаа өөрчилж хэрэглэгчиддээ илүү ойртсон
  •  Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн гадна талбайд Аз жаргалын цэцэрлэгт хүрээлэнг тохижуулж эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгсэд, үйлчлүүлэгчдэд тав тухтай салхилах орчинг бүрдүүлсэн
  • Уламжлал ёсоор байгалийн тусгай хамгаалалттай газруудад байгалийн бохирдлыг бууруулах, хог хаягдлын менежментийг сайжруулах зорилгоор 10,000 ширхэг байгальд ээлтэй уутыг хандивласан.

М-Си-Эс Кока-Кола  нь эх орныхоо усны ирээдүйн төлөө хийсэн нэгэн томоохон бүтээн байгуулалт нь Хаягдал ус цэвэршүүлэх байгууламж юм. Тус байгууламж нь 2 сая ам.долларын хөрөнгө оруулалттайгаар баригдсан ба хоногт 2000 тн үйлдвэрийн хаягдал усыг цэвэршүүлэх хүчин чадалтай, хаягдал цэвэршүүлсэн усны чанарын үзүүлэлт нь MNS 4943:2011 Хүрээлэн буй орчинд нийлүүлэх цэвэршүүлсэн бохир усны стандартад бүрэн нийцдэг ба дотоодын лаборатори нь үр дүнг хянан, баталгаажуулан ажилладаг байна. 2016 оны байдлаар цэвэршүүлсэн усны 5%-ийг УБ Нэгтгэл ХХК-д үнэ төлбөргүй нийлүүлэн хотын зам талбайг угааж цэвэрлэхэд, хотын болон үйлдвэрийн байрны ногоон байгууламжийг услахад зарцуулсан байна. Ингэснээр жилдээ 5000 өрхийн цэвэр усны нөөцийг хангахуйц усыг хэмнэж чаджээ.