Агаарын чанарын индекс: Телевиз орчимд 734, Толгойтод 482

525

Өнөөдөр 08.30 цагийн байдлаар МҮОНТелевиз орчимд агаарын чанарын индекс маш их бохирдолтой буюу 784, Толгойт орчимд их бохирдолтой буюу  482 хүрчээ. Агаарын чанарын индексийн хэвийн хэмжээ 51-100 байх бөгөөд телевиз орчимд хэвийн хэмжээнээс 7 дахин өндөр үзүүлэлт юм.

Хамгийн их бохирдолтой байдаг Баянхошуун орчимд бага зэргийн бохирдолтой буюу 195 гарсан байна.

Агаарын чанарын индекс 501-ээс дээш тохиолдолд маш их бохирдолтой гэж үздэг бөгөөд энэ нь удаан хугацаагаар гадаа байхад эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй.

Ийм үед гадаа биеийн хүч шаардсан ямар ч төрлийн ажил хийхээс зайлсхийн, гэртээ байх хэрэгтэй. Архаг хууч өвчтэй хүмүүс даралтаа тогтмол хянах, эмчийн хяналтад байж эмийг хугацаанд нь уух шаардлагатай. Нүүрстөрөгчийн дутуу исэл их хэмжээгээр гаргадаг эх үүсвэр (тухайлбал автозам)-ээс хол байж, амны хаалт зүүхийг зөвлөдөг.