Өнөөдөр болох үйл явдлууд

449

09.00-13.00 цагт Сүхбаатар дүүргийн ЗДТГ-ын байрны Иргэний танхимд “Цусаа бэлэглэх өдөр” донорын өдөрлөг болно.
09:30 цагт ХЗДХЯ-ны 102 тоотод ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт Германы талтай хууль сахиулах салбарт хамтран ажиллах чиглэлээр баримт бичигт гарын үсэг зурна.
10:30 цагт НЗДТГ-ын VIP танхимд Хотын дарга Японы Коосэн их сургуультай санамж бичигт гарын үсэг зурж, мэдээлэл өгнө.
10:00 цагт Д.Оюунхорол сайд Төрийн ордны нутгийн удирдлагын танхимд 21 аймгийн Засаг даргатай онлайнаар холбогдож, үүрэг даалгавар өгнө.
11:00 цагт Үндэсний мэдээллийн төвд Монголын чөлөөт ахмадын холбооноос Ерөнхийлөгчийн сонгуулийн талаар мэдээлэл хийнэ.
11:30 цагт Баянзүрхийн гүүрний шав тавих ёслол болно.
12:00 цагт Шадар сайдын өрөөнд баяр наадам зохион байгуулах комисс хуралдана.
12:30 цагт “Blue Mon” галерейд “Орчин үеийн Улаанбаатар” сэдэвт гэрэл зургийн уралдааны шалгаруулалт болно.
15:00 цагт Соёлын төв өргөөнд “Алдарт эхийн одон” гардуулах ёслолын ажиллагаа болно.
Монголын Үйлдвэрчний Соёлын төв ордонд Чээж тоолол Соробан сампингийн Үндэсний аварга шалгаруулах тэмцээн болно.