‘Хэвлэл мэдээллийн ёс зүй ба эгэх хариуцлага’ сэдэвт сэтгүүлчдэд зориулсан сургалт болно

694

Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблей 1993 онд Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр тэмдэглэхийг тунхагласан бөгөөд энэ өдрийг дэлхий нийтээрээ 24 дэх жилдээ тэмдэглэж байна. Монголын хэвлэл мэдээллийн салбарт өөрийн гэсэн өнгө төрхийг бий болгож, хил хязгааргүй интернэт орчинд үйл ажиллагаа явуулж байгаа цахим сайтуудыг эгнээндээ нэгтгэсэн Монголын Сайтын Холбооноос Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, Глоб Интернэшнл төвтэй хамтран ‘Хэвлэл мэдээллийн ёс зүй ба эгэх хариуцлага’ сэдэвт сургалтыг 2017 оны дөрөвдүгээр сарын 28-ны өдөр 09:00-18:00 цагт ‘Бишрэлт’ зочид буудлын хурлын танхимд зохион байгуулах гэж байна.