Хонь – (3/21-4/19)
Ялимгүй алдаанаасаа болоод та бусдад мартагдах вий. Тиймээс сэтгэл санааны бат бөх байдал эрч хүч зэргээ юун түрүүнд зөв зарцуул. Мөн ямар нэг урьдчилан төлөвлөөгүй зүйл рүү бүү яваарай. Эцсийн үр дагавар нь ямар байх вэ гэдгийг сайн судла. Бархасбадь гариг нь элбэг дэлбэг амьдралыг бэлэгддэг ба энэ шинж тэмдэг нь амьдралаа гайхалтай удирддаг байдлаар чинь илэрч байна. Тиймээс ажил ба хүсэл зорилгодоо хүрэхэд бэлэн байна. Баяр хөөртэй, урам зоригтой байвал амжилтанд хүрнэ. Гэсэн ч ганц бие Хонинууд эсрэг хүйстэнтэйгээ уулзалтанд явсны хэрэггүй. Энэ асуудалд ухаалаг хандаж тохиромжтой үед хэрэгжүүл.
Үхэр – (4/20-5/20)
Шинэ ажил эхлэхэд тохиромжгүй. Хайр сэтгэлийн болон гэр бүлийн харилцаанд хүндрэл учирч магадгүй байна. Ахуйн асуудал эсвэл үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой бэрхшээл үүсч болзошгүй. Даргынхаа өөдөөс дуугарах, үгийг нь эсэргүүцэх нь ажлаас халагдах эсвэл хавчигдан гадуурхагдахад хүргэж мэдэхээр байна. Хүмүүс танаас тусламж хүсэн утасдах болно. Хэрвээ та завтай байгаа бол бүхэл өдрийн турш утсаар зөвлөгөө өгч өнжих бололтой. Сайтар хянаж нягтлахгүйгээр ямар нэг гэрээнд гарын үсэг зурах хэрэггүй.
Ихэр – (5/21-6/21)
Сайн өдөр. Урьд өмнөх алдаа болон санаа зовоох явдлаас болгоомжил. Өнөөдөр эмэгтэйчүүд хатуу шийдвэр гаргаж, үүрэг даалгавар биелүүлэхэд хүрнэ. Ихэрийн ордны эрэгтэйчүүд хайртай хүнтэйгээ болзоонд явснаар тэдний амьдралын чадамж, сэтгэл санаа дээрдэх болно. Уран бутээлийн эрч хүч нэмэгдэнэ. Ажлыг барьж аваад эхлүүлсэн л бол заавал гүйцээ. Ойр дотны найзууд тань хувийн харилцаанд оролцоно. Өөрийгөө боловсруул.
Мэлхий – (6/22-7/22)
Оны эцэст таныг амжилт алдар нэр, хайр дурлал, нэр хүнд хүлээж байна. Амьдрал тогтвортой болж маргаашдаа итгэх итгэлтэй болно. Соёл урлаг, утга зохиолын салбарт нэр хүндтэй болж болзошгүй. Санаа бодлоо зоригтой дэвшүүл. Туршлагатай хүмүүсээс дэмжлэг ав. Албан тушаал дэвших хувийн амьдралд тань хэрэг болно. Өөрийн төлөвлөгөөгөө яаралтай хэрэгжүүлж эхэл. Амжилт олох магадлал өндөр байна. Одод ажлын эхлэлд тань амжилт амлаж байна.
Арслан – (7/23-8/22)
Бизнесмэнүүд гадаадын компаний төлөөлөгчидтэй ирээдүйтэй уулзалт зохион байгуулна. Энэ нь ажил хэрэгт ихээхэн ашиг авч ирнэ. Од эрхсийн тааламжтай нөлөөг хувь заяагаа сайн тал руу нь эргүүлэхэд ашигла. Шинэ ажил эхлэхээс бүү ай. Хэрвээ та маш чухал ажил дуусгах ёстой бол яг одоо утсаа унтраагаад эхэл.
Охин – (8/23-9/22)
Гараг эрхсийн таагүй байрлалын улмаас биеэ авч явахдаа алдаа гаргана эсвэл ажил дээрээ буруу тооцоо хийнэ. Сэтгэл санаа огцом өөрчлөгдөх, төлөвлөсөн санаагаа хэрэгжүүлэхэд бэрхшээл учрах, түншүүдтэйгээ зөрчилдөх магадлалтай. Үүссэн нөхцөл байдлаас нэр төртэйгөөр гарахад дээд зэргийн хүчин чармайлт шаардагдана. Таны албаны эсвэл нийгмийн байр суурь ганхаж болзошгүй. Үүнийг эмзгээр бүү хүлээн ав. Цагийн аясаар бүх зүйл хэвийн болно. Гэхдээ үүнийг хүлээн суу гэсэн үг биш шүү.
Жинлүүр – (9/23-10/22)
Өр зээлээсээ салах, өнгөрсөн хугацааны үр дүнгээ тооцоолоход таатай өдөр. Бүх тооцоо төлбөрөө хий. Шинэ соргог мэдээлэл дээр ажилласнаар туршлага хуримтлуулна. Худалдан авалт хийх гэж бүү яар, учир нь худалдаж авсан зүйл тань тодорхой хэмжээгээр сэтгэлд тань нийцэхгүйд хүрч болзошгүй. Ихэнх жинлүүрүүдийн мэргэжлийн ажлын хүрээнд сонирхолтой мэдээ нөлөө үзүүлнэ. Гэр бүлийнхээ санхүүгийн асуудлаа өөрөө хариуц.
Хилэнц – (10/23-11/21)
Өнөөдөр эрч хүч буурч магадгүй. Халдварт өвчин юм уу арьсны өвчин тусаж болзошгүй байна. Хүний хэлсэн элдэв үгэнд хуурталгүй өөрийн хийх гэсэн зүйлээ зоригтойгоор хийхийг зөвлөж байна. Эрэгтэй хилэнцүүд өнөөдөр соггууруулах ундааны зүйл хэрэглэхгүй байж өөртөө Аура бүрхүүлийг бий болгох хэрэгтэй. Үүний тулд сэтгэлээ ариун байлгаж, аливаа муу зүйлээс холуур байхыг одод анхааруулж байна. Харин эмэгтэй хилэнцүүд хэн нэгэнд уруу татагдахгүй байж өөрөө өөртөө бясалгалын хүчийг мэдрүүл.
Нум – (11/22-12/21)
Орон сууцны нөхцөлөө сайжруулах талаар эрс өөрчлөлт хийнэ. Үл хөдлөх хөрөнгө худалдан авах гэж байгаа бол гэрээ хийхэд сайн өдөр. Мөн засвар хийх, эсвэл гэр ахуйн томоохон асуудлаа шийдэхэд таатай. Ахуйгаа өөрчлөх тавилгаа шинэчлэх нь байна. Томилолтоор явах, ашиг олох нь сэтгэл санааны тайтгарал авахгүй. Энэ нь замд жижиг сажиг, таагүй асуудлууд гарч ирэхтэй холбоотой. Үүнд ач холбогдол өгөлгүйгээр эртхэн унтаж амрахыг зөвлөж байна.
Матар – (12/22-1/19)
Гэмтэл авах, халдварт өвчин тусах эрсдэл өндөр байна. Эрүүл агаарт идэвхтэй амрах шаардлагатай. Уулын цанаар хичээллэ. Романтик харилцаанууд таатай байх тул хайрттайгаа маргасан ч эвлэрлээр төгсөнө. Харилцаанууд таатай ба бүр үлгэрт гардаг шиг байна. Өнөөдөр харах эрхтнүүд суларч, нүдний халдварт өвчин байх бололтой. Хэрвээ та амралт төлөвлөж байгаа бол ирэх хэдэн өдрийг ашиглан аяллын нарийвчилсан маршрут төлөвлөгөөгөө гаргаж дуусгаарай.
Бумба – (1/20-2/18)
Танд хүчит шуурга сөрөн явж байгаа мэт санагдавч өндөр үр дүнд хүрэх магадлалтай. Хайр дурлалын асуудлаас хол байхыг зөвлөж байна. Тааламжгүй өдөр ялангуяа эрэгтэйчүүд болгоомжил. Амьдралын эрч хүч суларсан байгаа тул удирдлага болон хамтрагч нартайгаа ажиллахад хүнд байх болно. Материаллаг хүндрэлд орох магадлал байга байна. Татвар үл хөдлөх хөрөнгөтөй холбоотой бичиг баримт бүрдүүлэхдээ анхааралтай бай. Оны эцэст орлого олохын тулд хүч хөрөнгө бүү хайрла.
Загас – (2/19-3/20)
Мэргэжлийн хүрээнд маш сайн өдөр. Цалингаа нэмэгдүүлэх асуудлаар даргадаа хандахад сайн. Хуучин ажлуудаа дуусгаж шинэ ажил эхэл. Цугларсан олны дунд хянамгай бай. Амьдралын эрч хүч буурч мөн таагүй байдал зонхилж байгаа тул ажил хэрэг явуулах хэрэггүй. Энэ нь алдаа дутагдал гаргаж болзошгүй.