Өнөөдөр болох үйл явдлууд

292

09:00 цагт

“Туушин” зочид буудалд Залуучуудын гарааны бизнесийг дэмжих чиглэлээр хэрэгжүүлсэн үйл ажиллагаа, хүрсэн үр дүнг танилцуулах зөвлөлдөх уулзалт өглөө  эхэлж үдээс хойш хүртэл үргэлжилнэ. Энд гарааны бизнесийн дэмжлэг 6-10 сая төгрөг авч бизнесээ амжилттай эхлүүлсэн залуус оролцож бүтээгдэхүүнээ сурталчлах, үйл ажиллагаагаа танилцуулж, тулгамдсан асуудлаараа санал солилцоно.

09:30 цагт

БСШУСЯ-нд сургуулийн өмнөх насны сонсголгүй хүүхдүүдэд зориулсан анхан шатны хэрэглээний 1000 үг бүхий зурагт толь бичгийн нээлт болно.

10:00 цагт

  • Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах олон улсын өдрийг угтаж хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажлын байраар хангасан аж ахуйн нэгжүүдийг өргөмжлөх ёслолын ажиллагаа ХНХЯ-ны 10 дугаар давхрын хурлын танхимд  болно.
  • Чингэлтэй хайрханы явган аяллын замын тохижилтын нээлт болно.
  • Жил бүрийн 12 дугаар сарын 3-ны өдрийг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн өдөр болгон тэмдэглэсээр ирсэн.  Энэ жилийн эрхийн өдрийн хүрээнд хнхя-аас монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоотой хамтран “Хөгжлийн бэрхшээлтэй хүнийг ажлын байраар хангасан ажил олгогчдын сайн туршлагыг түгээх нь” сэдэвт уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгуулж байна. Уг арга хэмжээ ХНХЯ-ы 10 давхрын хурлын танхимд 09:00-13:00 цаг хүртэл үргэлжилнэ.

11:00 цагт

  • Торгоны зам аюулгүй хөгжлийн судалгааны академийн Номын нээлт болно. Ши Зиньпиний шилдэг илтгэлүүд болон онолын эмхтгэлээр хураангуйлагдсан орос, хятад хэл дээр хэвлэгдсэн ном. БЗД 16-р хороо Хорго хотхон, офицеруудын ордны зүүн хойд талд хаан банктай байр, Гранат ресторанд.
  • Монголын Үндэсний музейд Польш ба Америкийн генерал, Үндэсний зэвсэгт хүчний ерөнхий тэргүүн Тадеуш Костюшкогийн таалал төгссөний 200 жилийн ойд зориулсан үзэсгэлэнгийн нээлт болно.

11:00-13:00 цагийн хооронд 

МСНЭ-ийн байр Гандигийн нэрэмжит Үйлдвэр урлалын сургуулийн дэргэд Pro ONE оффисийн 7 давхарт 705 тоотод “Сайн Засаглалыг хэрэгжүүлэхэд хурал, хэлэлцүүлэг “Хэвлэл мэдээллийн салбарт сайн засаглал ба Комплаенс нэвтрүүлэх нь “хурал, хэлэлцүүлэг болно.

11:30 цагт

  • “Сар бүрийн 3-Цусаа бэлэглэх өдөр”-ийг  Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбоотой хамтран зохион байгуулна. Арга хэмжээний нээлт өнөөдөр  ЦССҮТ-ийн төв байранд (2 дугаар эмнэлгийн хашаанд зүүн хойно) эхэлнэ.
  • НЗДТГ-т Нийслэлд авлигаас урьдчилан сэргийлэх үүрэг бүхий Олон нийтийн дэд зөвлөл байгуулсан талаар мэдээлэл хийнэ.

11:40 цагт

Дотоодын цэргийн 05 дугаар ангид “Цэргийн тангараг” өргөх ёслол болно.

12:30 цагт 

Тэнгисийн талбайд Утааны эсрэг жагсаал болно.

14:00-17:00 цагт 

Сангийн яамны спорт зааланд хөгжлийн бэрхшээлтэй иргэдээр ажлын анкет бөглүүлэх үйл ажиллагаа болно. Үүнд хувийн хэвшлийн байгууллага болон 9 дүүргийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийнхэн оролцоно.

БСШУСЯ, ШУА, МУИС-Бизнесийн сургууль хамтран арваннэгдүгээр сарын 27-ноос арванхоёрдугаар сарын 1-ний өдрүүдэд олон улсын жишигт нийцсэн “Эрдэм Хакатон-2017” цогц сургалт, хакатон тэмцээнийг зохион байгуулж байна. Эрдэм шинжилгээний байгууллагуудаас оролцохоор шалгарсан 40 судлаач багаар ажиллаж, “Эрдэм хакатон-2017” хөтөлбөрийн 5 өдрийн турш хөгжүүлсэн инновацийн шинэ санаа шийдлүүдээ өнөөдөр хакатон тэмцээн дээр танилцуулах юм. (Бизнес тауэр-Старт-Ап Маркетингт тэмцээн үргэлжилж байна.)