ҮЙЛ ЯВДАЛ: МУИС-ийн Олон улсын харилцааны сургуулийг татан буулгах асуудлыг хэлэлцэх гэж буйг эсэргүүцэх үйл ажиллагаа болно

341

ТИКА-ийн албан байранд

09:00 цагт Туркийн Хамтын ажиллагаа, зохицуулах агентлаг /ТИКА/, Архангай аймгийн Засаг дарга хамтран Архангай аймгийн Хотонт, Хашаат Өгийнуур сумдад хэрэгжүүлэх төслүүдийн хэлэлцээрт гарын үсэг зурах ёслол ”Бодь” цамхгийн 6 давхарт 601 тоотод болно.

ЭМЯны А зааланд

09:00 цагт  “Жирэмслэлт ба Эрхтэн тогтолцооны эмгэг” сэдэвт сургалт болно.

ШУА-ийн Тэргүүлэгчдийн газар /СТӨ Г корпус 3 давхар/

09:00 цагт “XX зууны Монголын түүх, соёлын зарим асуудал” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал болно. 

09:30 цагт “Өгөөж чихэр боов” ХХК-ийн баруун урд уулзвар, Авто плазагийн уулзваруудын нээлтийн ажиллагаа болно.

Чингисийн талбайд

11:00 цагт БОАЖЯ, Германы хамтын ажиллагааны байгууллага, KFW төслөөс тусгай хамгаалалттай газар нутгийн захиргаанд туулах чадвар сайтай автомашин гардуулах үйл ажиллагаа болно.

Live conference center

12:00 цагт Бурхан халдун хайрханы Их цагаан аралд болох Хамаг Монголын овоог сэргээн босгох тахилга зохион байгуулах талаар хэвлэлийн хурал хийнэ.

МУИС-ийн 1-р байранд 

14:00 цагт МУИС-ийн УЗ хуралдаж, Олон улсын харилцааны сургуулийг татан буулгах асуудлыг хэлэлцэх гэж байгааг эсэргүүцсэн үйл ажиллагаа явагдана.