Хонь – (3/21-4/19)
Санаачлагатай хүнд таатай өдөр. Хэрэв та хүсэх юм бол хамт олныхоо чухал асуудлыг шийдээд зогсохгүй өөрийн чадлыг бусдад харуулна. Таны зарим үйлдэл өөрийн гэсэн байр сууриа эзлэхийн төлөө байна. Сайтар амарч, энергээ нөхөөрэй.
Үхэр – (4/20-5/20)
Өдрийн эхний хагас ажлаа дүгнэх, гэрээ хэлцлээ нягтлах, олж авсан мэдээллийг ангилан ашиглахад нэн сайн. Харин үдээс хойш ажил төрлөө нямбай төлөвлөж, цагаа зөв хуваарил. Гэр бүлийн өмнө хүлээсэн үүрэг хариуцлагаа санаж, санаа тавих хэрэг гарна. Таны эрх чөлөөт байдлаа эрхэмлэх эрмэлзэл хүчтэй байна.
Ихэр – (5/21-6/21)
Аливаад идэвхитэй, шийдмэг бай. Ямар нэгэн чухал асуудлаар шийдвэр гаргах хэрэгтэй болно. Энэ нь ажил хэрэг ч, эсвэл хувийн амьдралын ч асуудал байж болно. Хэн нэгэнд найдсанаас өөрөө гардан хийсэн ажил илүү үр дүнтэй. Санхүүгийн ажиллагаанд таагүй тул анхаар.
Мэлхий – (6/22-7/22)
Ухаарлын өдөр. Аливаад тайван хүлээцтэй хандсан хүн хожно. Учир нь таны бодол санаа үйлдэл болгон хожмын ажил амьдралыг тань тодорхойлно. Тиймээс хийж байгаа бүхнээ ухамсарлаж хандаарай. Хууртаж мэхлэгдэх. дапд айдаст автах магадлалтай. Шинэ эд зүйл худалдаж авах, наймаа хийхэд сайн өдөр.
Арслан – (7/23-8/22)
Ажил төрөл, бодол санаагаа цэгцлэн бясалгах, амсхийх өдөр. Сайтар хөдөлж, биеийн чилээг гаргавал ажиллах чадвар нэмэгдэнэ. Уран бүтээлчид, тэр дундаа зураач, хөгжимчдийн онгод орж, сайхан бүтээл туурвина.
Охин – (8/23-9/22)
Оюуны чадавхи нэмэгдэнэ. Биоэнергийн эмчилгээ хийлгэх, мөргөл бясалгал үйлдэхэд сайн. Аливааг хийхдээ зөн билэгтээ захирагд. Бодол санаа, үйл хөдлөлөө хянаж, ярихаасаа илүү сонсохыг хичээ. Та амьдралаа өөрчлөхийг хүсээд зориглоогүй бол одоо цаг нь болжээ.
Жинлүүр – (9/23-10/22)
Баяр хөөртэй, урам зоригтой байвал амжилтанд хүрнэ. Эд зүйл худалдаж авах гэж байгаа бол хойшлуулсан нь дээр. Төлөвлөгөө зохиох, бичиг баримтад гарын үсэг зурахад таагүй. Хулгай дээрэмд өртөх, хуурч мэхлэгдэх магадлал буй тул болгоомжтой байгаарай.
Хилэнц – (10/23-11/21)
Ажил хэрэгч уулзалт, албан томилолтод ээлтэй өдөр. Та сэтгэл татам нийцтэй байх тул хүмүүс таныг хүрээлнэ. Авьяас чадвар, ололт амжилтыг танъ бусад хүн бишрэн магтана. Холоос таатай мэдээ дуулна. Болзоонд явахад сайн өдөр тул гоонь хүмүүс алдалгүй ашиглаарай.
Нум – (11/22-12/21)
Өдрийн эхний хагас ажлаа дүгнэх, гэрээ хэлцлээ нягтлах, олж авсан мэдээллийг ангилан ашиглахад нэн сайн. Харин үдээс хойш ажил төрлөө нямбай төлөвлөж, цагаа зөв хуваарил. Гэр бүлийн өмнө хүлээсэн үүрэг хариуцлагаа санаж, санаа тавих хэрэг гарна. Таны эрх чөлөөт байдлаа эрхэмлэх эрмэлзэл хүчтэй байна.
Матар – (12/22-1/19)
Мэдээлэл цуглуулах, нууцад нэвтрэх өдөр. Мэдлэг боловсрол, мэргэжлийн ур чадвараа дээшлүүлэхийг хүсдэг хүнд сайхан боломж гарна. Харилцаа холбоо бүх талаар ашигтай. Үдээс хойш ажлаа дүгнэхэд тохиромжтой байна. Зарга эхлүүлэх, чухал асуудлыг шийдвэрлэхэд сайн.
Бумба – (1/20-2/18)
Аливаа бүхний жинхэнэ мөн чанар тодорно. Шударга үнэнийг эрхэмлэдэг хүнд хувь тавилан бэлгээ барина. Энэ нь албан тушаал ахих, шагнал урамшуулал авах, сэтгэлд нийцтэй хүнтэй учрах, орлого ашиг олох гээд амьдралын аль ч хүрээг хамарч мэднэ.
Загас – (2/19-3/20)
Бүтээлч үйл ажиллагааны өдөр. Өдрийн энерги их хувьсамтгай байна. Санал санаачлага болон хүсэл гуйлт тань бусдын дэмжлэгийг хүлээнэ. Хууль эрх зүйн акт, бичиг баримт боловсруулахад сайн.