Аминдэм таны гоо сайханд хэрхэн нөлөөлдөг вэ

671

Аминдэм нь таны эрүүл мэндэд тустай төдийгүй гоо сайхны бүтээгдэхүүнд ихээр ордог байна. Жишээ нь:

“А” АМИНДЭМ

Энэ аминдэм дутагдсанаар арьс хуурайших, үс хугарамтгай болдог. А аминдэм арьсыг толигор болгож, арьсны гэмтлийн эдгэрэлтийг хурдасгадаг. Загас болон амьтны элэг, цөцгийн тос, сүү, өндөгний шар зэрэг бүтээгдэхүүнд ихээр агуулагддаг.

“В” АМИНДЭМ

В аминдэм нь хүнсний ногоо, эрдэнэ шишийн гурил, хүнсний хөрөнгө зэрэгг ихээр агуулагддаг байна. Энэ амин дэм нь бодисын солилцооны үйл ажиллагааг сайжруулж, үсний ургалтыг идэвхжүүлж, тосны булчирхайн үйл. ажиллагааг дэмжих нөлөөтэй.

“ВЗ” АМИНДЭМ

Амны хөндийн тэжээл болох ба үсийг гялалзсан сайхан өнгөтэй болгодог тул шүдний оо, үс арчилгааны бүтээгдэхүүнд өргөнөөр хэрэглэдэг.

“С” АМИНДЭМ

Энэ аминдэм дутагдахад арьс хуурайшиж, эрт хөгшрөх хандлага ажиглагдана. С аминдэм нь нимбэг, лууван, тарвас, шар манжин, өргөст хэмх, байцаа, үхрийн нүд зэрэгт агуулагдана.

“Д” АМИНДЭМ

Арьс чийгшүүлэх үйлчилгээтэй ба эсийг сэргээж үсний ширхэгийн гэмтлээс хамгаалан бүрдүүлж өгдөг. Энэ аминдэм нь хүнсний хөрөнгө, улаан буудайн гурилын найрлагад ордог.

“Р” АМИНДЭМ

Энэ аминдэм дутагдсан үед арьс өөрийн толигор байдлаа алдаж өнгө нь муудна. Элэг, мах, сүү, улаан буудай, хүрэн манжин, тарвас, чинжүү зэрэг хүнсний бүтээгдэхүүнд энэ аминдэм ихээр агуулагдсан байдаг.