Өнөөдрөөс эхлэн гадаад паспорт сунгахгүй

1946

Засгийн газрын тогтоолоор үндэсний энгийн гадаад паспортын сунгалтын бүртгэлийг зогсоохоор шийдвэрлэсний дагуу 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр буюу өнөөдрөөс эхлэн сунгалтыг зогсооно. Өөрөөр хэлбэл, гадаад паспортын хугацаа нь дууссан тохиолдолд сунгуулахгүй, дахин шинээр авах юм.

Энэ оны 12 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар нь 336 550 гадаадад зорчих эрхийн бүртгэлийг хөтөлсөн буюу 237 770 иргэнд шинээр гадаад паспорт олгож, 98 780 иргэнд гадаад паспортын хугацааны сунгалтын үйлчилгээг үзүүлээд байна.

Манай улс энгийн гадаад паспортын бэлдэцийг ХБНГУ-ын “Glesecke & Devirient” мөнгө, үнэт цаасны үйлдвэрээс авч, ”Титан Интернейшнл ХХК-иар бичилтийг хийлгэдэг аж.