Өчигдрөөс эхлэн дараах гурван татвар нэмэгдэж байна

882

Монгол Улсын Засгийн газар ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхээр болсонтой холбогдуулан долоон төрлийн татвар нэмэгдэхээр болсон. Эдгээр татваруудын дөрөв нь өнгөрсөн онд нэмэгдсэн бол 2018 оны эхнээс гурван төрлийн татвар нэмэгдэж байна. Эдгээрт,

НЭГ: Авто бензин, дизелийн түлшний онцгой албан татварын нэмэгдэл албан ёсоор хэрэгжиж эхэлнэ. Засгийн газраас баталсан тогтоолын дагуу авто бензин, дизелийн түлшний онцгой албан татвар 30-100 мянган төгрөгөөр нэмэгдэхээр буй. Үүнийг бууруулах асуудал Засгийн газрын хүрээнд яригдаж, улмаар Үнийн зөвлөл дээр хэлэлцэгдэхээр хүлээгдэж байна.

ХОЁР: Хувь хүний орлогын албан татварын шатлалыг цалин хөдөлмөрийн хөлс болон түүнтэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлогод 10-25 хувиар дөрвөн шатлал бүхий татвар ногдуулахаар хуульчлаад буй. Ингэснээр 1.500,000-2.500.000 төгрөгийн цалингийн ХХОАТ 15 хувь, 2.500.000-3.500.000 төгрөгийн цалингийн ХХОАТ 20 хувь, 3.500.000-aaс дээш төгрөгийн цалингийн ХХОАТ 25 хувийн татвар төлөхөөр байна. Уг нэмэгдлээр бол хөдөлмөрийн хүнд нөхцөлд ажилладаг энгийн оператор хүн сард 105 мянга орчим төгрөгийг татварын нэмэгдэлд төлөх тооцоо гараад буй юм.

ГУРАВ: Архи, тамхины онцгой албан тамхины татварыг  нэмэгдүүлэхээр хуульчилж өгөөд буй. Ерөнхийдөө энэ төрлийн бүтээгдэхүүний татвар нэмэгдэхэд олон нийт төдийлөн шүүмжлээгүй. Харин ч татварын ногдуулалт өндөр байснаар иргэдийн архи, тамхины хэрэглээ багасна гэсэн эерэг хүлээлттэй байгаа юм.