Өмнөговь аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 77 дугаар тогтоолоор аймаг үүсэн байгуулагдсан 87 жилийн ойн баяр наадмыг 7 дугаар сарын 5, 6-ны өдөр зохион байгуулахаар болсон. Баяр наадмыг зохион байгуулах комисс хуралдаж тодорхой асуудлыг хэлэлцэж, эрийн гурван наадмыг элдэв маргаангүй зохион байгуулахад санал солилцлоо.
Иргэд, бөх сонирхогч, бөхчүүдийн хүсэлтээр баяр наадмын бөхийн барилдааныг зөвхөн Өмнөговь аймгийн бөхчүүдийн дунд зохион байгуулахаар боллоо. Мөн эрлийз, монгол морьдыг ялган уралдуулна. Тодруулбал: 7 сарын 4-ний өдөр эрлийз дээд, дунд, бага нас, 7 сарын 5-ны өдөр азарга, соёолон, хязаалан, даага, 7 сарын 6-ны өдөр их нас уралдана. Түүнчлэн жороо морины уралдаан зохион байгуулна.