Үнэмлэхүй жинд боксын дэлхийн аварга болж байсан Украины ширэн бээлийтэн Владимир Кличко хэрэв түүнд ганц тулаан хийхэд нь 100 сая долларын санал тавьбал рингэн дээр эргэн гарч болох юм гэсэн бодолтой байгаа аж. Энэ талаар түүний ах Виталий ам алдсан байна.
Ах нь “Хүмүүс 80 сая долларын талаар яриад эхлэнгүүт би түүн рүү залгаад юу болоод байгааг асуусан. Гэтэл Владимир 100 сая доллар амлавал бодож үзэхээ хэлсэн” хэмээн ярьжээ.
Өдгөө 43 настай Владимир Кличко 2017 онд зодгоо тайлсан билээ. Тэрбээр WBO, IBF, WBA хувилбараар үнэмлэхүй жинд дэлхийн аварга болж байсан юм. Гэвч 2015 онд Тайсон Фьюрид оноогоор ялагдаж аваргын бүснүүдээ алдсан билээ.
Эх сурвалж www.wikimon.mn