Унгарын нийслэл Будапешт хотноо жүдо бөхийн ДАШТ үргэлжилж байна. Тэмцээний дөрөв дэх өдөр манай гурван бөх гарч барилдсанаас нэг нь хүрэл медаль хүртэж, бахдам амжилт үзүүллээ.
Тодруулбал, 63 кг-ын жинд өрсөлдсөн Б.Мөнгөнчимэг торгуулийн тойрогт Бразилын бөх Кетлин Куадросыг ялсан. Улмаар медалийн төлөө Хятадын бөх Ян Жуншиатай барилдаж цэвэр ялснаар хүрэл дээр буулаа.
Ийнхүү Монголын баг тамирчид эхний дөрвөн өдрийн дараах байдлаар нэг алт, нэг мөнгө, гурван хүрэл, нийт 5 медаль хүртээд байна.
81 кг-д барилдсан О.Ууганбаатарын хувьд хүрэл медалийн төлөө Олимпын аварга Хасан Халмурзаевт ялагдсанаар шагналт тавдугаар байрт шалгарлаа.