“Шинэ үе” продакшныхан “Найзууд” төслийн хүрээнд шилдгийн шилдэг инээдмийн шоугаар хилийн чанадад суугаа элэг нэгтнүүддээ зориулан Европын орнуудаар аялан тоглолт хийж буй. “Шинэ үе” продакшны захирал Бооёо найз Аглуугийн хамтаар “Найзууд” төслийг эхлүүлсэн бөгөөд аялан тоглолтонд “Шинэ үе”-ийнхнээс гадна Аглуугийн гэргий Н.Оюунчимэг оролцож байгаа аж. Тэд Европын найман орноор хийх аялан тоглолтын гурав дахь орон болох Францын нийслэл Парис хотод өчигдөр хүрэлцэн иржээ. Хүн бүхний очиж үзэхийг хүсдэг дэлхийн хамгийн гайхалтай нийслэл хотуудын нэгт ирсэн Аглуу залуухан эхнэртэйгээ Эйфеллийн цамхаг болон бусад дурсгалт газруудаар “армаанчиклаж” яваа гэнэ. Тэд Парист ирэхээс өмнө Швед, Белги улсад тогложээ.
Эх сурвалж http://www.info.mn