Өнөөдөр болох үйл явдлууд

253

10.00 цагт: ШУА-ийн Тэргүүлэгчдийн газрын 3 давхрын хурлын зааланд ​Оксфордын их сургуулийн Археологийн сургуулиас хэрэгжүүлж буй “FLAME – Евразийн эртний төмөрлөгийн судалгаа” төслийн хүрээнд цуврал эрдэм шинжилгээний хурал болно.

10:00 цагт МУ-ын Соёл урлагийн их сургуулийн 2017-2018 оны хичээлийн жилийн нээлтийн ёслол болно.

10:30-12:30 цагт: Холидэй Инн зочид буудлын 2 давхрын Болл хурлын зааланд 2015-2017 оны хооронд хэрэгжүүлж буй “Сүрьеэгийн эсрэг Солонгос-Монголын хамтын ажиллагаа” төслийг цаашид 2020 он хүртэл үргэлжлүүлэн хэрэгжүүлэх гэрээнд гарын үсэг зурах ёслолын арга хэмжээ болно.

11.00-12.00 цагт: Монгол Улсын Их Сургууль, Монгол Улсын Засгийн газрын Агентлагуудтай хамтын ажиллагааны гэрээ байгуулах ёслолын ажиллагаа МУИС-ийн эрдмийн танхимд болно.

11.00 цагт: MN-Мэдээллийн төвд “Монголиа Волкслифт” ХХК-иас цахилгаан шатны аюулгүй байдал, чанарын асуудлаар хэвлэлийн бага хурал зарлалаа.

11.30 цагт: Баянзүрх дүүргийг хоёр хуваах, тус дүүргийн Газрын албаны асуудал болон бусад цаг үеийн асуудлаар дүүргийн ИТХ, ЗДТГ болон ИТХ-ын төлөөлөгч нар Монгол ньюс мэдээллийн төвд 11.30 цагт мэдээлэл хийнэ.

12.30 цагт:  MN-Мэдээллийн төвд Их хэлмэгдүүлэлтийн 80 жилийн ой тохиож буйтай холбогдуулан Улсын цагаатгалын комисс, Монголын хэлмэгдэгчдийн холбоо хамтран мэдээлэл хийнэ.

14.00 цагт: Ерөнхийлөгчийн тамгын газар, Монголын үндэсний хүмүүнлэгийн хороо хамтран “Хүмүүнлэгийн талаар төрөөс баримтлах бодлого, чиглэл” хэлэлцүүлэг зохион байгуулна.

14.00 цагт: Монголын үндэсний брэндийн анхдугаар зөвлөгөөн Гадаад харилцааны яамны “Зөвшилцөл” танхимд зохион байгуулагдана.