Кэйт Миддлтоны бие тавгүйрхэж эмнэлэгт хүргэгджээ

546

35 настай Гүнгийн авхайн бие муудсан тул арга буюу эмнэлэгт хүргэгдсэн байна. Өдгөө олон түмэн Кэйт Миддлтоныг бие давхар болсон хэмээн сэжиглэж буй. Үе үе хэвлэлүүдээр Кэмбрижийн гүнгийн авхай жирэмсэн болсон гэх мэдээлэл гардаг болжээ. Өнгөрсөн долоо хоногийн эхээр Кэйт Хатан хааны нэгдсэн эмнэлэгт хүргэгдсэн аж. Биеийнх нь байдал тааруу байгаа учраас сүүлийн сар гаруйн хугацаанд аливаа олон нийтийн арга хэмжээнд тэрбээр оролцохгүй байгаа билээ. Гэхдээ Кэйт эмнэлэгт нэг хоноод л гарсан байна. Сэтгүүлчид тэр даруй л Кэйт гурав дахь удаагаа жирэмсэн боллоо хэмээн шуугисан аж. Одоогоор тэр энэ талаар албан ёсны тайлбар хийхгүй байгаа юм.