SAMSUNG-ЫН ӨВ ЗАЛГАМЖЛАГЧ 5 ЖИЛИЙН ХОРИХ ЯЛ АВЧЭЭ

810

Өмнөд Солонгосын ‘Samsung’ группын өв залгамжлагч, экс дэд захирал И Жэ Ёнд шүүхээс өнөөдөр /2017.08.25/ авлига, хөрөнгө шамшигдуулсан хэргээр таван жил шоронд хорих ял оноожээ. И Жэ Ён өнгөрсөн хоёрдугаар сард баривчлагдсан юм. Тэрбээр түүний өмгөөлөгчид энэ шийдвэрийг давж заалдаж гэмгүй гэдгийг нотлох болно хэмээн мэдэгдэж ээ.

Тэрбээр Өмнөд Солонгосын хамгийн том авлигын дуулианы эзэн Чой Сун Шилд авлига өгч, компанийн 6.4 тэрбум воныг шамшигдуулсан хэрэгт буруутгагдсан аж. Чой Сун Шилийн ТББ-уудад компаний нэрээр хандив өргөж хариуд нь түүний найз Ерөнхийлөгч Пак Кын Хэ шугамаар улс төрд нөлөөлдөг гэж ард түмний дургүйцлийг хүргэсэн. Чой Сун Шилийн хэрэгт холбогдон Өмнөд Солонгосын анхны эмэгтэй ерөнхийлөгч Пак Кын Хэ суудлаасаа огцорч, шоронд хоригдож байна.

Эх сурвалж: BBC