Маргааш сондгой дугаартай машин хөдөлгөөнд оролцохгүй

618

Хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд захирамж гаргасан. Захирамжийн дагуу хичээлийн шинэ жил эхлэхийн өмнөх амралтын өдрүүдэд автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор ангилж, замын хөдөлгөөнд оролцуулах юм.

Үүний дагуу  Тэгш тоогоор буюу 0, 2, 4, 6, 8-р төгссөн автомашин наймдугаар сарын 19,26 -ны Бямба гарагуудад, Сондгой тоогоор буюу 1, 3, 5, 7, 9-р төгссөн автомашин 20,27-ны Ням гарагуудад 08:00-20:00 цагийн хооронд зуны хязгаарлалтын бүсэд замын хөдөлгөөнд оролцох юм.