Улаанбаатар-Токио чиглэлийн ОМ-501 аялалын дугаартай Боинг-737 агаарын хөлөг өнөөдөр өглөө 08:01 цагт хөөрснөөс хойшхи 2 минутад аэродромд хийсэн үзлэгээр агаарын хөлгийн нэг дугуйд гэмтэл гарсныг тогтоосон байна.
Нислэгийн аюулгүй байдлыг хангах үүднээс мэдээллийг агаарын тээвэрлэгч МИАТ ХК-д болон, нисэх багт шуурхай мэдэгдсэнээр “Чингис хаан” ОУНБ-д техникийн буулт хийлээ.
Нөхцөл байдалтай холбогдуулан “Чингис хаан” ОУНБ-д “Код-3” буюу “Онцгой тохиолдол” зарлаж агаарын хөлгийг газардах үед бэлэн байдлыг хангаж ажиллалаа.
Одоогоор онцгой тохиолдол цуцлагдаж нисэх буудлын үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна гэж ИНЕГ-аас мэдээллээ.