11:00 цагт: Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн олон нийтийн хэлэлцүүлгийг Хан-Уул дүүргийн Соёлын ордонд төвийн хороод буюу 1, 2, 3 дугаар хорооны иргэдийн дунд зохион байгуулна.
11:00 цагт: Монгол Улсад Үйлдвэрчний эвлэлийн хөдөлгөөн үүсч хөгжсөний 100 жилийн ойд зориулан МҮЭ-ийн байгууллагын түүхийг харуулсан “Монголын Үйлдвэрчний эвлэл-100 жил” үзэсгэлэн МҮЭСТО-д нээлтээ хийнэ.
12:00 цагт: “Багшийн Цалинг Нэмэгдүүлэх” түр хороо ЗГ болон холбогдох байгууллагуудад “Багшийн Цалинг Нэмэгдүүлэх” шаардлагыг хүргүүлж цаашид авах арга хэмжээ болон бидний нөхцөл байдлын талаар мэдээлнэ. MN мэдээллийн төв
13:00 цагт: Монгол Улсад Үйлдвэрчний эвлэлийн хөдөлгөөн үүсч хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан МҮЭ-ийн холбооны шагнал гардуулна. Мөн “МҮЭ-ийн хөдөлгөөний түүх”, “Алтан ном”-ын нээлтийн үйл ажиллагаа МҮЭ-ийн холбооны төв байранд болно.
Агаар орчны бохирдлыг бууруулах, дэвшилтэт техник технологийг олон нийтэд таниулах “Утааны эсрэг хамтдаа” үзэсгэлэн худалдаа Шинэ Айл худалдааны төвд болно.