Өсвөрийн тамирчид 14 жингийн 12-т нь түрүүлэв

391

“Монгол туургатан” олон улсын хүүхдийн спортын наадмын чөлөөт бөхийн тэмцээн Сонгинохайрхан дүүргийн спорт цогцолборт болж өндөрлөлөө.
Долоо дахь удаагийн наадамд Монгол Улсын 54, ОХУ-ын Буриадаас 11, БНХАУ-ын ӨМӨЗО-ны 13, нийт 78 тамирчин хөвгүүд, охидын тус бүр долоо, нийт 14 жинд өрсөлдөв. Сүүлийн өдөр хөвгүүдийн 42, 50, 63, 100, охидын 43, 52, 60 кг-ын жингийн барилдаан болоход Монголын өсвөр үеийн тамирчид зургаан жинд аваргалсан.

Хөвгүүдийн 42 кг-д Налайх дүүргийн “Голомт” цогцолбор сургуулийн тамирчин М.Мөнхтөгөлдөр, 50 кг-д Буриадын Владимир Ринчинов, 63 кг-д Дархан-Уул аймаг, “Хасу-Мегастарс” клубийн тамирчин О.Сүлдхүү, 100 кг-д Баянхонгор аймгийн тамирчин Э.Батмагнай, охидын 43 кг-д “Женко” клубийн тамирчин Д.Отгонжаргал, 52 кг-д тус клубийн Б.Эрдэнэсувд, 60 кг-д БТСДуС-ийн Т.Оюун-Эрдэнэ нар жин тус бүртээ түрүүлсэн.

Ийнхүү Монголын өсвөр тамирчид нутгийн дэвжээн дээрээ 14 жингийн 12-т аваргаллаа. Харин үлдсэн хоёр алтыг нь буриад хөвгүүд авч нутаг буцахаар болж байна.