Ц.ЭЛБЭГДОРЖИЙН УЛС ТӨРД ҮЛДЭХ САНААРХАЛ НЬ Д.ЭНХБАТ УУ?

474

ХҮН-ээс нэр дэвшигч Д.Энхбатын ард Ц.Элбэгдорж байгаа гэх хардлага гарч ирэв. Үнэхээр ч тийм гэдгийг нотлох баримт ч гарч ирэв. Тэрээр 2013 онд Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн Мэдлэг, мэдээлэл хөгжлийн бодлого хариуцсан орон тооны бус зөвлөхөөр томилогдож  байжээ.  Ц.Элбэгдорж улстөрд нэгэнт явахаа больсон. Гэхдээ түүнд эрх ашиг бий. Тийм ч учраас тэр эрх ашгаа хамгаалуулахаар Д.Энхбатыг ХҮН-ээс захиалж нэр дэвшүүлжээ. Тэр  ч бүү хэл санхүүжилтийг нь гаргаж буй гэлцэнэ.

Тиймдээ ч  40-хөн сая төгрөгийн хадгаламжтай хэмээн ХОМ  гаргаж, өрөвдүүлэх тактик барьж яваа Д.Энхбат  онгоц хөлөгдөн дүүлсээр яваагийн учиг ийнхүү тайлагдав бололтой.

Үнэндээ “Боловсролтой хүн” гэх имиж өвөртлөн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж яваа Д.Энхбатыг  үнэндээ “Датаком”-оос өөр тодорхойлох зүйл байхгүй. Гэсэн ч тэрбээр “Ард түмний Ерөнхийлөгч байх болно”  хэмээн  олон нийтэд амлаж,  зөв хүний дүрээр танигдахыг эрмэлзэж байгаа ч  эх орныхоо төлөө, сэтгэлийн дуудлагаар  Ерөнхийлөгчид нэрээ дэвшсэн үү гэдэг эргэлзээтэй.

Энэ бүхнээс харахад Д.Энхбат Ц.Элбэгдоржийн улс төр дэх “утсан хүүхэлдэй”-тэй болох сонголтын дүр бололтой.