Монгол Улсын Засгийн газрын хуралдаан долоо хоног бүрийн Лхагва гарагт болдог.
Энэ удаагийн Засгийн газрын ээлжит 36 дугаар хуралдаан өнөөдөр 15:00 цагт Төрийн ордон дах Засгийн газрын хуралдааны танхимд болох юм.
Өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэх асуудлыг бүрэн эхээр нь хүргэж байна.
№ | Хэлэлцэх асуудал | Засгийн газрын гишүүн | |
---|---|---|---|
1. | “Төрийн өмчийг 2017-2020 онд хувьчлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын үзэл баримтлалын төсөл | Ж.МӨНХБАТ | |
2. | 2017 онд хувьчлах төрийн өмчит хуулийн этгээдийн жагсаалт батлах тухай* | Ж.МӨНХБАТ | |
3. | Үл хөдлөх хөрөнгө балансаас балансад шилжүүлэх тухай* | Ж.МӨНХБАТ | |
4. | Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сан болон орон нутгийн сангаас олгох орлогын шилжүүлэг тооцох аргачлал батлах тухай | Б.ЧОЙЖИЛСҮРЭН | |
5. | Төвүүд байгуулж, орон тооны зохицуулалт хийх тухай | Н.НОМТОЙБАЯР | |
6. | Бусад асуудал* | Ж.ЭРДЭНЭБАТ | |
Танилцуулах асуудал | |||
7. | Эрчим хүчний сайд П.Ганхүүгийн гадаад томилолтын талаар | Ж.МӨНХБАТ | |
8. | Гадаад харилцааны сайд Израиль Улсад хийх айлчлалын тухай | Ц.МӨНХ-ОРГИЛ | |
9. | Гадаад харилцааны сайд Зүүн ази, Латин Америкийн хамтын ажиллагааны чуулга уулзалтын Гадаад хэргийн сайд нарын VIII уулзалтад оролцох тухай | Ц.МӨНХ-ОРГИЛ |