УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар томилгоонууд хийгдлээ.
Тодруулбал, Хүний Эрхийн Үндэсний Комиссын даргаар Ж.Бямбадоржийг улираан томиллоо.
Дараа нь Үндсэн Хуулийн Цэцийн гишүүн П.Очирбатын бүрэн эрхийн хугацаа 2016 оны 11-р сарын 11-нд дуусгавар болсон тул дараагийн хүнийг томилох асуудлыг хэлэлцлээ.
Ингээд ҮХЦ-ийн гишүүнээр УИХ-ын гишүүн асан Д.Одбаярыг томиллоо.
Тэрбээр Дорнод аймгийн Засаг дарга, Хууль зүй Дотоод Хэргийн сайдын албыг хашиж байсан юм.
Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд холбогдох хуулийн заалтуудыг үндэслэн Монгол Улсаас зарим улсад суугаа Элчин сайд нарыг эгүүлэн татаж, шинээр томилох саналаа Улсын Их Хуралтай зөвшилцөхөөр ирүүлсэн байна. Энэ дагуу Элчих сайдуудыг эгүүлэн татаж, томиллоо.
ШИНЭЭР ТОМИЛОГДСОН ЭЛЧИН САЙДУУД:
- Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Дашийн Билэгдорж,
- Кувейт Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Зоригтын Чинтүшиг,
- Бүгд Найрамдах Австри Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Ганхуурайн Баттунгалаг,
- Бүгд Найрамдах Турк Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Равдангийн Болд,
- Бельгийн Вант Улсад суух бөгөөд Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Одын Оч,
- Бүгд Найрамдах Чех Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Нямаагийн Наранбат,
- Бүгд Найрамдах Болгар Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Дашжамцын Батсайхан,
- Шведийн Вант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Мэндсайханы Энхсайхан,
- Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Санжаагийн Баяр,
- Бүгд Найрамдах Казахстан Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Лувсангийн Баттулга нарыг Элчин сайдаар томиллоо.
ЭГҮҮЛЭН ТАТСАН ЭЛЧИН САЙДУУД:
- Монгол Улсаас Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Энхбат,
- Кувейт Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.Энхбат,
- Бүгд Найрамдах Австри Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Г.Батжаргал,
- Бүгд Найрамдах Турк Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Батхишиг,
- Бельгийн Вант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Х.Даваадорж,
- Бүгд Найрамдах Чех Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Зүмбэрэллхам,
- Бүгд Найрамдах Болгар Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Л.Дүгэржав,
- Шведийн Вант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд З.Алтай,
- Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Н.Тулга,
- Бүгд Найрамдах Казахстан Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ж.Сүхээ нарыг УИХ-ын гишүүдийн 93.9 хувийн саналаар эгүүлэн татлаа.