А.Баярцэцэг Стивен Сигалын киноны зураг авалтад оролцжээ

1077

Мисс А.Баярцэцэг Стивен Сигалын шинэ киноны зураг авалтад оролцсон байна. Тэрбээр “Алдарт жүжигчин Steven Seagal-н шинэ уран бүтээл “Attrition” киноны маань миний зураг авалт ингээд дууслаа. Гэртээ ирээд сайхан байна аа. Гурван долоо хоногийн хугацаанд олон хүмүүстэй танилцаж, суралцаж, мэдэж, урам зориг авсан мартагдахааргүй гайхалтай аялал байлаа. Итгэж, дэмжсэн хайрт эгч Батсүхийн Эрдэнэтуяадаа маш их баярлалаа. Мөрөөдөлдөө алхам алхмаар ойртсон амжилт бүхэнд минь хэн нэгний тус дэмжлэг үргэлж байсан, тийм ч болохоор би ч гэсэн хүнд хэрэгтэй, чадахаараа тусалдаг, хуваалцдаг, дэмждэг хүн байх зорилго тавьсан” хэмээжээ.