‘Гурван охин’ хамтлагийн дуучин Г.Анхмаа хэд хэд кинонд тоглосон. Тэгвэл дуучин бүсгүй продюсер болсон гэнэ шүү. Тодруулбал, түүний анхны бие даан продюсерлэсэн ‘Үүр цайгаасай’ кино тун удахгүй үзэгчдэд хүрэх аж. Тэрбээр “Өөрийн мөрөөдлөө бодит болгох зорилгоор ‘АNA entertainment’ -ыг байгуулан маш том баг бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. ‘ANA entertainment’ –ын зүгээс гарч буй анхны уран бүтээл гэдэг утгаараа киноныхоо бүх зүйлд сэтгэл зүрх, хүч хөдөлмөр, хичээл зүтгэлээ гарган ажиллаж, кино маань дэлгэцнээ гарахад бэлэн болоод байна” хэмээн ярьжээ.
Эх сурвалж: www.info.mn