Нийслэлийн Улаанбаатар чуулга 2016 онд үндэсний болон цахилгаан хөгжмийн зэмсгийг хослуулан шинэлэг өнгө төрх бүхий “5ive Tones” тоглолтыг өөрийн тайзнаа амжилттай зохион байгуулж байв.
Энэхүү тоглолтод Авьяаслаг Монголчууд шоуны шүүгч, хийлч Ч.Дэлгэрцэцэг /МУСТА/, ятгачин Н.Отгончимэг /МУСТА/, ёочинчин Х.Бархүү /МУСТА/, лимбэчин Б.Мягмарцэрэн /МУСТА/, эвэр бүрээчин О.Чинбат /МУСТА/, “Хангарьд” үндэсний хөгжмийн найрал, цахилгаан хөгжмийн FIX хамтлагтай хамтран дэлхий даяар нэгэнт танигдсан, сэтгэлд хоногшсон дууны болон классик хөгжмийн бүтээлүүдийг шинэчилсэн найруулгаар тоглож үзэгч олны талархлыг хүлээж чадсан билээ.
Тэгвэл 2018 оны 4-р сарын 20/21-ний өдрийн 19:00 цагаас “5ive Tones-2” тоглолтыг шинэ уран бүтээлчдийн бүрэлдэхүүнтэйгээр тоглох гэж байна.
Тоглолтод оролцох уран бүтээлчид:
Морин хуур А.Мөнгөн /МУСТА/
Их хуур Б.Эрхэмбаяр /МУСТА/
Ятга И.Эгэлханд
Ёочин Ч.Марал-Од
Шанз Б.Гэрэлтуяа