Засгийн газрын ээлжит хуралдаан яг одоо үргэлжилж байна. Өчигдөр Ерөнхий сайд У.Хүрэлсүх Монголын Эдийн засгийн Чуулганыг хааж хэлсэн үгэндээ “Төрийн өмчийг 2018-2020 онд хувьчлах үндсэн чиглэлийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлнэ” гэж мэдэгдэж байсан. Тэгвэл өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар энэ асуудлыг хэлэлцжээ.
Энэ талаар Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга Ц.Ганзориг “МИАТ, Хөрөнгийн Бирж, Хөдөө аж ахуйн биржийг хувьчлах шийдвэрийг Засгийн газар гаргалаа. Ингэхдээ компаниудын 49 хувийг болон тодорхой хувийг Монголынхоо хөрөнгийн биржээр дамжуулж олон нийтэд хувьчлахаар ЗГ шийдлээ. Гэхдээ асуудлыг УИХ эцэслэн шийдвэрлэнэ” гэж твиттер хуудастаа мэдээлжээ.