Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Эрүүл мэнд, спортын сайд асан Г.Шийлэгдамба, төрийн нарийн бичгийн дарга асан Г.Ганчимэг нарын дөрвөн хүнд холбогдох хэргийг шүүв. Шүүх хурал хоёр өдөр үргэлжлэн, өчигдөр орой шийдвэрээ гаргажээ.
Г.Шийлэгдамбыг бусдаас хээл хахууль авах гэсэн зүйл ангиар эрүүгийн хэрэгт буруутган, Эрүүгийн хуулийн 268.2-д заасны дагуу 5 жил хорих ял төлөвлөжээ.
Шүүх хуралд шүүгчээр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнх-Эрдэнэ, С.Оюунчимэг, З.Болдбаатар нар оролцсон байна. Шүүх бүрэлдэхүүн Г.Шийлэгдамбад авлига өгсөн О.Даваасүрэнд 1.6 жилийн ял өгч, Г.Ганчимэгт 19 сая 200 мянган төгрөгийн, “Метро нетворк” компанийн гүйцэтгэх захирал Э.Гантулгад 14 сая төгрөгийн торгууль ногдуулжээ.