Лондон, 2017 оны 7 сарын 26: Тансаг зэрэглэлийн шоколад үйлдвэрлэгч Годива брэнд Монголын зах зээлд нэвтэрч буйгаа албан ёсоор зарлаж, ойрын жилүүдэд 10 хүртэлх дэлгүүр нээхээ мэдэгдлээ.
Годива брэнд нь Монгол улсын нийслэл Улаанбаатар хотын хамгийн олон хүн зорчдог нэр хүндтэй худалдааны төвүүдэд олон төрлийн загвар, формат бүхий дэлгүүрүүдээ нээх юм.
Годива дараагийн 5 жилийн хугацаанд 2 тэрбум ам.долларын орлоготой брэнд болохоор төлөвлөж байна. Одоогоор дэлхийн 100 гаруй оронд 750 орчим нэрийн дэлгүүртэй тус брэнд нь Монголын зах зээлд нэвтрэх нь зах зээлийн өндөр өсөлт бүхий зээлрүү чиглэн ажиллах компанийн өсөлтийн стратегитэй уялдаж байгаа юм.
Годива брэнд Монголын томоохон компаниудын нэг болох Таван Богд Групптэй албан ёсны франчайз эрхийн гэрээ байгуулан хамтран ажиллаж байгаа юм.
Монгол улсын хүн амын ихэнхийг залуус эзэлдэг, хурдацтай хөгжиж буй улс юм. Шинээр нээгдэх Годивагийн бүтик загварын дэлгүүрт гайхалтай амтат зайрмаг, өдөр тутамдаа өөрийгөө баярлуулах бүтээгдэхүүнүүд, мөн Годива нэрийн шоколаднуудыг агуулсан бэлгийн багцуудаас худалдан авах боломжтой.
Бельги өв уламжлалыг хадгалсан 90 жилийн түүхт Годива брэнд нь олон улсад үйл ажиллагаагаа явуулдаг арвин туршлага дээрээ үндэслэн, орон орны соёлыг шингээсэн гайхалтай амтат шоколаднуудаа амттанд дуртай хэн бүхэнд түгээсээр ирлээ. Годива нь Японы матча, Хятадын цэцэг ургамал, Францын макарон, Турк болон Дундад Азийн халуун ногоо, самар гэх мэт тухайн нутгийн сор болсон орцуудыг ашиглан шоколадаа хийдэг. Тухайн орны зах зээлд тохирох, онцлох амт, орцтой бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэдээ бэлэг болгон барьдаг Годива брэнд Монголын хэрэглэгчдэд сүүтэй шоколад таалагдана гэдэгт итгэлтэй байна.
Годивагийн ерөнхийлөгч Мурат Үлкэр хэлэхдээ: “Бид Монголын хэрэглэгчдэд уран сэтгэмжит хийц, гайхалтай амттай шоколадаа хүргэх гэж буйдаа таатай байна. Олон улсын нэр хүндтэй брэндүүдийг Монголдоо амжилттай нутагшуулж буй Таван Богд Групптэй бид хамтран ажиллаж байгаа бөгөөд бидний дэлхийн брэнд болох зорилго маань нэг алхмаар урагшилж байна” хэмээжээ.
Годива брэндийн эхний дэлгүүр 8 сарын 10-ны өдөр Улаанбаатар хотын зүрхэнд орших Шангри-Ла моллын 1 давхарт нээлтээ хийх бөгөөд 9 сарын 15-ний өдөр нээлтийн арга хэмжээгээ хийх юм.