Ерөнхийлөгчийн Тамгын газраас С.Баяр, М.Энхсайхан нарыг Элчин сайдаас нь эргүүлэн татах асуудал орууллаа

668

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга зарим Элчин сайдыг эргүүлэн татах тухай зөвшилцөхөөр УИХ-ын даргад албан бичиг хүргүүлсэн талаар Ерөнхийлөгчийн албан ёсны сайт дээр мэдээлжээ. 

Тус мэдээлэлд “Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд УИХ-ын дарга М.Энхболдод зарим Элчин сайдуудыг эргүүлэн татах асуудлаар зөвшилцөхөөр өнөөдөр албан бичиг хүргүүллээ.

Уг албан бичигт  “Монгол Улсын Ерөнхийлөгч Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гурдавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 5-д заасныг үндэслэн Монгол Улсаас Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад суугаа Элчин сайд С.Баяр, Шведийн Вант Улсад суугаа Элчин сайд М.Энхсайхан нарыг эргүүлэн дуудах асуудлыг Улсын Их Хуралтай зөвшилцөхөөр хүргүүлж байна” гэжээ.

“Үндсэн хуулийн 33-р зүйл 1. Ерөнхийлөгч дараахь үндсэн бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

5/ Монгол Улсаас гадаад улсад суух бүрэн эрхт төлөөлөгчийн газрын тэргүүнийг Улсын Их Хуралтай зөвшилцөн томилох буюу эгүүлэн татах” гэжээ.