Улсын Арслан Ц.Содномдорж шагналаасаа хандив өргөв

834

Улсын хэмжээнд гарч буй гал түймэртэй холбоотой төрийн болон төрийн бус байгууллага болон иргэд ОБЕГ-ын гал сөнөөгчдөд хандив тусламж өргөсөөр байна.

Өнөө жилийн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд ес даван түрүүлсэн Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харъяат улсын арслан Ц.Содномдорж өчигдөр ОБЕГ-т наадмын бай шагналаасаа сэтгэлийн хандив өргөжээ. ОБЕГ-ын удирдлагууд түүнд талархал илэрхийлээд, ирэх жилийн наадамд дахин түрүүлэхийг ерөөв.

Мөн наадмын үзүүр бөх улсын гарьд Ө.Бат-Орших, шинэхэн начин Б.Хишигбаатар, Д.Тамир нар иргэний үүргээ биелүүлж, түймрийн аюултай тэмцэж буй алба хаагчдад туслах аянд нэгдэн мөнгөн хандив өргөжээ.