Ану Дубайд аялжээ

415

Дуучин Ану “Завгүй ээжийн өдрийн тэмдэглэл” нэртэй хувийн влогоо өнгөрсөн хоёрдугаар сараас хөтөлж эхэлсэн. Түүний амьдралын хэв маяг, гэрийн эзэгтэйн завгүй өдрүүдийг харуулсан таван дугаар олон нийтийн дунд нэлээдгүй өндөр хандалт аваад амжсан юм. Тэгвэл дуучин бүсгүй ээлжит влогтоо Дубайд аялсан аяллын хэсгээсээ хэсэгчлэн оруулжээ. Тэрбээр энэ тухайгаа цахим хуудаснаа ” Эхний таван дугаар дээрээ нөхрөөрөө, дүүгээрээ зурагаа авахуулахаар нэвтрүүлэг шиг байна гээд байхаар нь энэ удаагийн влогоо өөрөө утсаараа бичдэг баатар болтол чанар маш муу байлаа уучлаарай. Осмо камер авах хүртлээ нөхрөөрөө бичүүлж байх минь ккк. Надтай хамт Дубай хотоор богинохон ч гэсэн аялаарай” гэжээ.