УБТЗ-ыг хэн удирдах вэ гэсэн асуулт сүүлийн хэд хоног хариултгүй явж байна. Эх сурвалжууд Л.Пүрэвбаатар үргэлжлүүлэн удирдахаар болсон тухай мэдээлсэн. Гэсэн ч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг УБТЗ-ын дарга Л.Пүрэвбаатарыг чөлөөлж, Д.Жигжиднямааг томилсон гэх мэдээлэлд хариу өгөх боломжгүй байгаа аж. Учир нь Ерөнхий хорооны өчигдрийн хурлаас УБТЗ-ын даргаар Д.Жигжиднямааг томиллоо гэх шийдвэр гарсан боловч ОХУ-ын талын 3-н гишүүн протоколыг хүлээн зөвшөөрч гарын үсэг зураагүй байна. Ийм нөхцөлд албан ёсны байр суурь илэрхийлэх албан тушаалтан байхгүй. Өнөөдрийн байдлаар УБТЗ-ын дарга Л.Пүрэвбаатар уу? Д.Жигжиднямаа юу? гэдгийг хэлж мэдэхгүй байдал үүсээд байгаа юм. Ямар ч байсан Замын дарга Л.Пүрэвбаатар Ирэх даваа гарагт ажил хүлээлцэх чиглэлийг Зам тээврийн хөгжлийн яам өгөөд байна. Л.Пүрэвбаатар дарга ч татгалзаагүй болно. Харин 1949 оны олон улсын хэлэлцээрийн дагуу УБТЗ-ын ерөнхий инженер Монгол хүн байх заалтыг шинэ ерөнхий хороо хэрэгжүүлсэнгүй. Замын даргыг өөрчлөхийн тулд энэ албан тушаалыг ОХУ-ын “РЖД” нийгэмлэгт Монголын тал өгөөд байгаа юм. Ямартай ч УБТЗ-ыг хэн удирдах эсэх нь ирэх долоо хоногт тодорхой болох аж.
Эх сурвалж http://www.info.mn