Төрийн ордонд өнөөдөр Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 10.00 цагаас “Их эзэн Чингис хаан” танхимд дараах асуудлыг хэлэлцэхээр товложээ.
- Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцийн Киотогийн протоколын Дохагийн нэмэлт, өөрчлөлтийн тухай хуулийн төсөл /Засгийн газраас 2016.05.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, зөвшилцөх/;
- Олон Улсын тогтвортой аялал жуулчлал, ядуурлыг бууруулах байгууллагыг үүсгэн байгуулах тухай хэлэлцээрийн тухай хуулийн төсөл /Засгийн газраас 2016.05.26-ны өдөр өргөн мэдүүлсэн, зөвшилцөх/;
- НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Хүнс, хөдөө аж ахуйн ургамлын генетик нөөцийн олон улсын гэрээнд нэгдэн орох тухай хуулийн төсөл /Засгийн газраас 2016.06.06-ны өдөр өргөн мэдүүлсэн, зөвшилцөх/;
- Бусад /Ажлын хэсэг байгуулах тухай Байнгын хорооны тогтоол батлах/.
Харин үдээс хойш Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд болох бөгөөд Үндсэн хуулийн цэцийн 2016 оны 09 дүгээр дүгнэлтийг хэлэлцэх юм байна.