Ам доллар 2300-г шүргэж байна

693

193797-05102016-1475628070-435408976-counting-dollars

Монгол банкнаас зарласан ам.долларын ханш 2290 төгрөг байна. Валют солих цэгүүдэд нэг америк долларыг 2292-2294 төгрөгөөр, банкуудад 2295-2296 төгрөгөөр худалдаж байна.

screen_shot_2016-10-05_at_08-33-53-083504-160878135820161005083512

Жил бүрийн аравдугаар сарын 1-нээс өмнө Монгол банк ирэх оны мөнгөний бодлогын талаар баримтлах үндсэн чиглэлийг УИХ-аар батлуулдаг. Ирэх оны үндсэн чиглэлийг УИХ-ын намрын чуулганаар хэлэлцүүлэхээр Монгол банк төсөл боловсруулжээ.

Энэ төсөлд валютын захын үйл ажиллагааг илүү нээлттэй, үр ашигтай ажиллуулах талаар дурдсан байна. Манай улсын валютын захыг Найман шарга дахь валют солих жижиг цэгүүд болон Монгол банкны хяналтан дахь банк хоорондын захын арилжаа бүрдүүлдэг. Энэ захад оролцогчийн тоо цөөн тул иргэд, ААН-үүд нэг тал руугаа туйлшрах нь элбэг байдаг байна. Ханш өсөх нь гэсэн хүлээлт үүсвэл ам.доллар худалдан авах нь ихэсдэг. Харин буурна гэсэн мэдээлэл тарвал бас л бүгд тэр дагуу хадгаламжаа хөрвүүлэх зэрэг үйлдэл хийдэг аж. Хэрэв захын оролцогчдыг нэмэгдүүлэн заавал арилжааны банкаар дамжин валют худалдан авах, зардаг байхаар биш компаниуд өөрсдөө худалдан авалтаа хийдэг болговол туйлшрах нь буурна гэж үзжээ.

ББСБ-ууд ч валютын захын үйл ажиллагаанд оролцох боломжтой болох юм байна. Арилжааг электрон хэлбэрээр явуулан, ханшийн дээд, доод үнийг ил тод мэдээлдэг тогтолцоог бүрдүүлнэ гэж Монголбанк тооцоолсон аж.

Одоо байгаа системээр банк хоорондын захыг Монгол банк хянаж байгаа бол валют солих цэгүүд Санхүүгийн зохицуулах хороонд харьяалагддаг. Хэрэв валютын захыг нэгтгэвэл эдгээрийн нэг нь хариуцан ажиллах шаардлагатай болно. ААН-үүдийн дийлэнх нь банкуудаар дамжуулан, валютын гүйлгээ, худалдаагаа хийж байгаа бол иргэд валют солих цэгүүдээр тогтмол үйлчлүүлдэг. Тэдний худалдаа валютын захын нийт гүйлгээний маш бага хувийг эзэлдэг ч ам.долларын ханш өснө эсвэл буурна гэх мэт хуурамч хүлээлт үүсгэх нөлөөтэй байдаг.

Иймд валютын захыг цаашид цэгцлэх шаардлагатай гэж Монгол банк үзлээ.