Засгийн газар Монгол Улсын 2017 оны төсвийн хуулийг УИХ-д өргөн мэдүүлээд байгаа.
Уг төсөлд Төрийн банк, “Оргил” рашаан сувиллын газар, Монголын хөрөнгийн биржийг хувьчлах жагсаалтад багтаажээ.
Өнгөрсөн жил Засгийн газар төсвийн хуулийн төслийг өргөн барихдаа Монголын хөрөнгийн биржийг хувьчлах жагсаалтад багтаан оруулсан байсан ч өртэй гэсэн үндэслэлээр хойшлуулж байсан юм.
Төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн 70 гаруй хувь нь алдагдалтай ажилладаг гэх мэдээлэл бий. Иймээс тэдгээрийг хувьчилж, төр ачаагаа хөнгөлөх ёстой гэсэн саналыг зарим эдийн засагчид гаргадаг.
Тэгвэл Засгийн газар зарим аж ахуйн нэгжүүдээ зарж, төсвийн орлого бүрдүүлэхэд ашиглахаар шийджээ.