Google Pixel – ухаалаг утасны өрсөлдөөнд тавтай морил

532

193803-05102016-1475630770-777000977-pixel

Google компани өнгөрсөн шөнө анхны жишиг утас болох Pixel загварын бүтээгдэхүүнээ танилцууллаа. 5 инчийн дэлгэцтэй Pixel болон 5,5 инчийн дэлгэцтэй Pixel XL загварууд энэ сарын 20-ны өдөр худалдаанд гарах юм.

Утасны хувьд хамгийн сонирхолтой үзүүлэлт нь USB Type-C холболтын ачаар бүтэн долоо цаг ашиглах хэмжээний цэнэг хуримтлуулахад ердөө 15 минут зарцуулах аж.

Үзүүлэлтийн хувьд жижиг загвар нь AMOLED HD дэлгэцтэй, том загвар нь AMOLED Quad HD дэлгэцтэй, хоёулаа 4GB RAM, 32GB болон 128GB сонголттой, мемори карт уншдаггүй, үндсэн камер нь 12 мегапиксел, урд талын камер нь 8 мегапиксел.

https://www.youtube.com/watch?v=Rykmwn0SMWU

Pixel загвар салгаж болдоггүй 2770 mAh батарейтай бол  Pixel XL нь мөн л салгаж болдоггүй 3450 mAh батарейтай. Гурван өнгөний сонголттой бөгөөд компани “Тас хар, тун саарал, үнэхээр цэнхэр” гэх мэтээр тун хачирхалтай нэрлэжээ.

Nexus 5X, 6P загваруудын адил утасны арын хэсэгт хурууны хээ мэдрэгч нь байрласан аж. Түүнчлэн утасны ард талын хэсэг тал нь шилэн гадаргуутай. Загварын хувьд гарнаас гулсаж унах магадлал өндөртэй ийм утасны хувьд ердөө загварын шийдэл болгон оруулсан ийм шил хэтэрхий илүүдсэн мэт.

google-092449-2034390591

Үзүүлэлтийн хувьд батарей, дэлгэцийн хэмжээнээс өөр ялгагдах зүйлгүй учраас хэрэглэгчид камер болон бусад өөр шийдлийг нь ашиглахын тулд үнэтэй загвар авах шаардлагагүй. Зүгээр л том уу, жижиг үү гэдэг сонголтоо хийнэ.

Андроид Nougat 7.1 үйлдлийн системтэйгээр худалдаанд гарах энэ хоёр утасны жижиг загвар нь 32GB-649 ам. доллар, 128GB-749 ам. доллар бол том загвар нь 32GB-769 ам. доллар, 128GB-869 ам. доллар аж.