Өнөөдөр болох үйл явдлууд
09.00 цагт МҮОХ-нд “Улаанбаатар марафон-2017” олон улсын гүйлтийн тэмцээний шүүгч нарт зориулсан “Уралдаан тэмцээний зохион байгуулалт, шүүлтийн асуудал” сэдэвт сургалт болно.
09.00 цагт Хараагүй хүүхдүүдийн тусгай сургалттай 116-р сургуулийн хүүхдүүд албан ёсоор хичээл хаялт зарлана. Утас: 99085193
09.00 цагт “Монгол, Япон төв”-д “Human Calculator-2017″ түргэн бодолтын 4 дэх удаагийн тэмцээний сүүлийн шатны тэмцээн болно.
09.40 цагт “Олон улсын сувилагчдын өдөр”-ийг тохиолдуулан зохион байгуулж буй “Эх, хүүхдийн сувилахуйн тусламж үйлчилгээг сайжруулъя” хүндэтгэлийн арга хэмжээ “Corporate” зочид буудлын “Event Hall” танхимд болно. 99079043
10.00 цагт НМХГ-т сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудад хийгдсэн хяналт шалгалтын талаар мэдээлэл хийнэ.
11.00 цагт ЗЦА-ны байранд “Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг дэмжих 7 хоног”-ийн талаар мэдээлэл хийнэ.
11.00 цагт ШУТИС-ийн төв байранд “Философи, хүний эрхийн уулзварт” философийн олимпиад болно.
11.00 цагт БОАЖЯ-ны Хаан танхимд Д.Оюунхорол сайд Зайсангийн 11 дүгээр хорооны иргэдийг хүлээн авч уулзана.
Төрийн ордонд
09.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо хуралдана.
09.00 цагт “Инновацийн үндэсний форум” болно.
14.00 цагт “Их эзэн Чингис хаан” танхимд Эдийн засгийн байнгын хороо хуралдана.
Д.Сүхбаатарын талбайд
11.00 цагт “Улаанбаатарын Хавар 2017” олон улсын найрал дууны анхдугаар их наадмын нээлт
11.00 цагт УИХ-ын гишүүн асан Г.Уянга Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг огцруулах цуглаан зохион байгуулна.
14.00 цагт “Монголын инновацийн 7 хоног-2017” арга хэмжээний хүрээнд инноваци шингээсэн бүтээлийн үзэсгэлэнгийн нээлт болно.
“Монгол ньюс” мэдээллийн төвд
11.00 цагт Тусгаар тогтнол эв нэгдлийн намаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.
11.30 цагт Нийслэлийн 116 дугаар тусгай сургуулийн сурагчдын эцэг эхийн төлөөлөл мэдээлэл хийнэ.
“Үндэсний мэдээллийн төв”-д
11.00 цагт Монголын сонсголгүй иргэдийн нийгэмлэгээс 29-р сургуулийн асуудлаар мэдээлэл хийнэ.
11.30 цагт МАХН-аас оффшор бүсийн асуудлаар мэдээлэл хийнэ.