Үс шинээр үргээлгэх буюу засуулбал нас уртасна

693

2017.12.26, МЯГМАР ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН: 8
ӨВЛИЙН ДУНД ХАР ХУЛГАНА САР
ХОЁР ХАР МЭНГЭТЭЙ УЛААГЧИН ГАХАЙ ӨДӨР
 
Аргын тооллын: 2017.12.26, Мягмар гараг
Наран ургах шингэх: 08.40-17.05
Үс засуулбал: Нас уртасна
Барилдлага: Үхэх
Шүтэн барилдлага: Сэрэхүй
 Тухайн өдөр могой, морь, гахай, хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Амраг лугаа золгох, авшиг авах, ус гатлах, угаах зэрэгт сайн. Баруун нүд татвал садан ирэх, зүүн нүд татвал баярлах, баруун чих хангинавал гутамшиг болох, зүүн хангинавал завхарсныг сонсож цочих, бие татвал өмнө зүгээс зочин ирэх, хөл татвал хэрүүл гомдол болно. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой.