Ким Кардашианы гоо сайхны зөвлөгөө

652
Реалити шоуны од, дэлхийн хамгийн энтертайнмэнт бүсгүй бол Ким Кардашиан. Түүнийг үзэн ядах хүмүүс олон ч шүтэн бишрэгчид нь түүнээс илүү олон аж. Гэсэн ч Ким Кардашианы гэр бүлийнхэн хамгийн загварлаг гэдэгтэй маргахын аргагүй.

Тэд хэрхэн хувцаслаж, үсээ яаж янзалдаг, хэрхэн нүүрээ буддаг зэрэг нь аль хэдийнэ үлгэр жишээ болсон. Ингээд Кимийн гэр бүлийн гоо сайхны зөвлөгөөг хүргэж байна. Таалагдаж байвал туршаад нэг үзээрэй.

1.    Үсээ янзлахаасаа өмнө нүүрээ буд

Нүүр будалтын тань хэв маяг үс засалтанд нөлөөлдөг. Үсээ янзалсныхаа дараа суурь будалтаар сүйтгэхийг хүсэхгүй байгаа бол эхлээд будалтаа хийгээрэй.

2.    Нүдний сүүдэрт крем ашигла
Нүүр будалтад гэрэл сүүдэр маш чухал. Сүүдэр гаргахад крем хасгийн сайн тохирдог. Өдрийн турш тогтоц сайтай хэрэглэхэд хялбар.

3.    Арьсны өнгөндөө тохируулан суурь будалт хий

Зарим бүсгүйчүүд арьсны өнгөндөө тохируулж будалт хийгээгүйгээс болоод нүүр нь хүзүүнээсээ өөр өнгөтэй буюу ялгарч харагддаг. Суурь будалт хэтэрхий бараан эсвэл хэт цагаан байвал таны арьс этгээд харагдана.
4.    Чих болон хөлөндөө суурь крем ашиглах
суурь кремийг зөвхөн нүүрэнд түрхдэггүй байх нь. Кимийн гэр бүлийн бүсгүйчүүд кремийг чих, хөл болон бусад ил харагдаж буй хэсэгтээ хэрэглэдэг байна.
5.    Хөмсгөө уусгаж будах
Хөмсгөө нэг өнгийн будгаар будах хэрэггүй. Нэг захаас нөгөө зах хүртэл уусган будах хэрэгтэй гэжээ.
6.    Нунтаг пудрээс өмнө крем хэрэглээрэй
Хэрэв та нунтаг пудр болон кремийг хослуулан хэрэглэдэг бол эхлээд кремээ терхэхийг зөвлөж байна.
7. Нүдний гурвалсан будалт
Таны нүд хоёр секундэд бэлэн болохгүй. Та хамгийн сайн үр дүнд хүрэхийн тулд гурван өөр хугацаанд нүдээ будаарай.
8. Дүрслэл, хоёр удаа гэрэл тавих, хацар өнгөлөх

Кимийн боловсронгуй нүүр будалтын дэглэмийг хуулбарлахыг хүсдэг бол энэ дарааллыг дагаарай. Нүүрний ерөнхий дүрсийг гаргана, гэрэл тавина, дахин гэрэл тавина, хацар өнгөлнө.

9. Уусалттай будалттай “том” нүд
Та нүднийхээ хэмжээнд сэтгэл хангалуун бус байдаг бол уусалттай будалт ашиглан илүү том харагдуулж болно.

10. Блендер хэрэглэ
Блендер таны хамгийн сайн найз. Суурь кремийг түрхэхэд хамгийн тохиромжтой.
11. Нүүрээ будахаас өмнө чийгшүүл
Нүүрээ будахаас өмнө арьс тань чийгшилгүй байвал будалтын дараа бялуу шиг давхарласан харагдана.

12. Анхаарал татахыг хүсэхгүй байгаа хэсгээ гялалзуулах хэрэггүй
Гялалзсан будалт хийсэн тухайн хэсэгт бусдын анхаарал татагддаг.  Хацраа хүмүүст харуулахыг хүсэхгүй бол гялалзсан өнгөлөгч битгий хэрэглээрэй.
13. Боломжийнхоо хэрээр уусга
Хэрэв та будалтаа уусгаж чадахгүй бол будаг өмссөн мэт харагдана.
14. Нүдний доод хэсэг, духныхаа төвд гэрэл тавина, хамранд гэрэл өгч нарийсгана
Арьсаа илүү өнгөлөг харагдуулахыг хүсвэл эдгээр хэсэгт гэрэл тавиарай.
15. Хацарны доод шугам, үсний шугам, эрүүний тойрог шугам, хамрын эргэн тойрныг хүрээл
Та арьсаа бараан харагдуулахыг хүсвэл эдгээр хэсгийг хүрээлээрэй.
16. Будалтаа дуусгаад selfie хийгээрэй

Хэн нэгэн хажууд тань байхгүй үед ямар нэгэн зөвлөгөө, чиглэл авалгүйгээр будалт хийдэг. Тиймээс будалтаа хийж дуусмагцаа selfie хийгээрэй.

Эх сурвалж: www.info.mn