Европын тэмцээнд Роналдугийн 100 дахь гоол

523

Испанийн эзэн хааны Реал Мадрид багийн довтлогч Криштиану Роналду Аваргуудын лигийн дөрөвний нэгийн шигшээгийн эхний тоглолтод “Бавария”-гийн хаалганд дубль хийсэн байна. Түүний баг 2:1-ийн харьцаатайгаар ялалт байгуулжээ.
Ийнхүү 32 настай португал тоглогч Европын цомын тэмцээнүүдэд 100 бөмбөг оруулсан анхны хөлбөмбөгч болов. Ингэхийн тулд Роналдуд 143 тоглолт шаардагджээ. Чансааны хоёрдугаарт 118 тоглолтод 97 гоол оруулаад байгаа “Барселона” багийн довтлогч Лионель Месси бичигдэж байгаа юм.