“Далай ламын айлчлал Монгол-Хятадын улс төрийн харилцаанд сэв суулгасан”

403

china_fa

Далай ламын Монголд хийсэн айлчлалтай холбогдуулан БНХАУ-ын Гадаад хэргийн яамнаас гурав дахь удаа мэдэгдэл гаргалаа.

Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх Хятад-Монголын Засгийн газрын хуралдаанд оролцохоор энэ сарын 28-нд БНХАУ-д ажлын айлчлал хийх байсан ч Хятадын талаас айлчлалыг тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан.

Тэгвэл БНХАУ-ын Гадаад хэргийн яамнаас Далай ламын айлчлал болон Хятад-Монголын Засгийн газар хоорондын уулзалт цуцлагдсан шалтгааны талаар мэдээлэл өгчээ.

БНХАУ-ын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Гэн Шуан “Далай ламын айлчлалын талаар бид ямар байр суурьтай байгаагаа илэрхийлсэн. Монголын талаас Далай ламын айлчлалыг зөвшөөрсөн нь Монгол-Хятадын улс төрийн харилцаанд сэв суулгаж, хоёр орны хамтын ажиллагаанд сөргөөр нөлөөллөө. Иймээс Монголын тал БНХАУ-ын ашиг сонирхлыг хүндэтгэж, алдаатай үйлдлээс үүдсэн сөрөг үр дагаврын арилгах, Хятад-Монголын харилцааг эрүүл, тогтвортой хөгжлийн замд нь буцаан оруулахыг шаардаж байна” гэжээ.

Эх сурвалж: Ministry of Foreign Affairs People’s Republic of China