Т.Цогт, Г.Маралмаа нарыг маргааш шүүнэ

570

Дөрвөн настай охин О-гийнхээ амь насыг хохироосон хэрэгт буруутгагдсан төрсөн эцэг Т.Цогт, хойд эх Г.Маралмаа нарыг шүүх хурал өнгөрсөн сарын 17-нд болох байсан ч хойшилсон байгаа. Хурал хойшлох болсон шалтгаан нь Г.Маралмаагийн өмгөөлөгч хүндэтгэх шалтгаангүйгээр ирээгүй байна. Иймд шүүх бүрэлдэхүүн шүүгдэгчийн өмгөөлөгчөөр хангуулах эрхийг хүндэтгэж шүүх хуралдааныг энэ сарын 4-нийг хүртэл хойшлуулах шийдвэр гаргасан юм. Тэгвэл тэднийг маргааш 10.00 цагт Баянзүрх дүүргийн шүүхэд шүүнэ.