Эцэг эх, хүүхдүүдтэйгээ харилцаагаа үр дүнтэй болгох 4 арга:
ХАРИЛЦАН ХҮНДЛЭХ
Хүн төрөлхтний харилцааны ихэнх асуудал харилцан бие биеэ хүндэлж чадаагүйд оршдог. Эцэг эх нь хүүхдүүд маань биднийг хүндлэхгүй байна хэмээн бухимддаг. Тийм эцэг эх хүндлэл гэдгийг өөрийнх нь үйл хөдлөлөөс олж авсан гэдгийг, өөрөөр хэлбэл эцэг эх нь өөрсдөө бусад хүмүүсийг хүндлэх үед хүүхдүүд нь хажуугаас сурч байдаг гэдгийг мартсан байдаг.
Үглэж янших, хашгирах, цохиж сүрдүүлж, ганцаараа хийж чадах зүйлсийг хийж өгөх, зэрэг нь үнэндээ хүүхдээ хүндлэхгүй байна гэсэн үг. Эцэг эх хүүхдээ унтлагынх нь өрөөнд нь орж ирэхдээ заавал тогшиж бай гэдэг мөртлөө өөрсдөө хүүхдийнхээ өрөөнд орохдоо өөрийнх нь өрөө юм шиг л дураараа орж гардаг.
Бие биеэ хүндлэхийн тулд юуны өмнө эцэг эхчүүд үр хүүхдээ хүндлэж сурах хэрэгтэй. Тухайлбал, хамгийн энгийн арга бол зүй зохисгүй үг хэлэхгүй байх юм.
ЦАГИЙГ ХӨГЖИЛТЭЙ ӨНГӨРӨӨХ
Гэр бүлдээ зөв харилцаа тогтоох маш чухал. Цагийг хамтдаа өнгөрөөхөд хамгийн чухал нь хэмжээ биш харин чанар юм. Ганц цагийн нааштай, үр дүнтэй харилцаа нь хэдэн цагийн зөрчил тэмцэлээр дүүрэн харилцаанаас ч илүү үнэ цэнэтэй байдаг.
Цагийг хөгжилтэй өнгөрөөе гэвэл төлөвлөгөө хэрэгтэй. Өдөр бүр эцэг эх ч, хүүхэд ч хөгжилдөж чадах жаахан ч гэсэн цагийг хамтдаа өнгөрөөж болно. Хамгийн чухал нь эцэг эх ба хүүхэд хүртэл цагийг хамтдаа хөгжилтэй өнгөрөөх төлөвлөгөө гаргаж, хичээх хэрэгтэй.
Хүүхдүүд ч гэсэн эцэг эхтэйгээ хамтдаа цагийг хөгжилтэй өнгөрөөх санааг ойлгох болно. Хүүхэд түс бүрдээ өнгөрөөх цагаас гадна багаар бодоход долоо хоногт нэг удаа ч болов гэр бүлээрээ хөгжилтэй өнгөрөөх цагийг гаргах хэрэгтэй.
УРАМШУУЛАХ
Эцэг эх хүүхдэдээ итгэх ёстой. Хүүхэд өөрийгөө “хүчтэй” гэж итгэхэд туслахын тулд хүүхдээ тасралтгүй урамшуулах хэрэгтэй.
Нэгдсэн харилцаа нь хүүхэд өөрөө өөрийнхөө талаар болон эцэг эхийнхээ талаар хэрхэн бодож байгаагаас шалтгаалдаг. Хүүхдийг урамшуулах нь хүүхдийн сайн талыг ойлгоход тохиолдож болох алдааг багасгахад маш чухал гэдгийг дахин дурдая.
ХАЙРАА ИЛЭРХИЙЛЭХ
Ямар ч эцэг эх үр хүүхдэдээ хайртай байдаг. Гэвч эцэг эхчүүд хайртай гэж байнга хэлдэг ч үйл хөдөлгөөнөөрөө хэр үлгэрлэдэг вэ?
Хүүхдүүд амар тайван байдлыг мэдрэхийн тулд өөрөө хайрлаж, мөн өөрийг нь хайрлаж байгаа хүмүүс байх ёстой. “Ээж нь хүүдээ хайртай шүү” гэж үр хүүхдэдээ үгээр илэрхийлэх нь маш чухал.
Хайр нь мөн хүүхдээ хүндэлж хариуцлага, бие даасан байдлыг хөгжүүлэх гэсэн эцэг эхийн хүсэл санаа гэдгийг ойлгох хэрэгтэй.