АН-ын дотоод сонгуулийн урьдчилсан дүнг зарлана

669

АН-ын Үндэсний бодлогын хорооны гишүүд болон нийслэл, аймаг, дүүргийн намын хорооны даргыг тодруулах дотоод сонгууль өчигдөр орон даяар 10.00-22.00 цагийн хооронд болсон. Тэгвэл дотоод сонгуулийн урьдчилсан дүнгийн талаар өнөөдөр 12.00 цагт сэтгүүлчдэд мэдээлэл хийнэ.

Тус намын дотоод сонгуульд 565 хүн өрсөлдөхөөр бүртгүүлсэн юм. Үүнээс ҮБХ-нд 511, Нийслэл, аймаг, дүүргийн намын хорооны даргад 54 хүн өрсөлдсөн байна.

22.00 цагийн байдлаар сонгуулийн ирц 70 гаруй хувьтай явж байна гэсэн мэдээг Дотоод сонгуулийн хорооноос өгсөн юм.