/Амь үрэгдсэн хүмүүсийн дурсгалд зориулсан цэцэг/
Лондон хотын парламентын ордны ойролцоо өнгөрсөн шөнө халдлага гарлаа. Халдлагын улмаас 5 хүн амь үрэгдэж, 40 хүн гэмтжээ.
Болсон явдлыг тодруулбал, Уэстминстерийн гүүрэн дээр явж байсан явган зорчигчдыг автомашинтай этгээд дайрч, хоёр хүний аминд хүрсэн байна. Дараа нь гэмт этгээд парламентын ордны дэргэдэх хашлагыг мөргөн зогссон байна. Алуурчин машинаас бууж, парламентын ордон руу гүйхдээ цагдаа нартай тулжээ. Тэрбээр хутгатай явсан ба энэ үедээ нэг цагдааг хутгалан хөнөөж, удалгүй цагдаагийн бууны суманд өртөн, алагдсан байна.
Халдлага болох үеэр гүүрэн дээр аялж явсан Францын дунд сургуулийн сурагчид болон Өмнөд Солонгосын жуулчид гэмтжээ.
Одоогоор алуурчны хэн болохыг хараахан тодруулаагүй байна.
/Гэмтсэн хүмүүсд түргэн туслмаж үзүүлж буй Парламентын гишүүн/
/Халдлага үйлдсэн этгээдэд түргэн тусламж үзүүлж буй/
/Халдлагын үеэр гэмтсэн хүмүүс/